Гүйлтийн эрүүл мэндийн ач холбогдол
Сүүлийн жилүүдэд гүйлтээр хичээллэгсдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.
Гүйлт нь янз бүрийн үнэтэй багаж хэрэгсэл шаардахгүй, эдийн засгийн зардал багатай эрүүл мэндээ хадгалах шилдэг аргуудын нэг юм.
- Биеийн жинг хадгалах, ясны нягтыг сайжруулах
- Булчингийн хүч сайжруулах
- Зүрх судасны ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх
- Сэтгэл санаа өөдрөг болгох
- Уур бухимдалыг арилгах
Гүйлтийг биемахбодыг дайчлах хүч, энергээс хамаараад хөнгөн шогших ба гүйх гэж ялганэ. Гүйх нь шогшихоос илүү хурдан, энерги шаардах, зүрх судас, амьсгал, булчингийн үйл ажиллагааг илүү дайчилдаг. Шогших, гүйх нь хоёулаа бие махбодын ачаалал даах чадварыг сайжруулах, бие махбодын өөхийг шатаан энерги үүсгэх замаар биемахбодын эрүүл мэндийг сайжруулах чухал үүргийг гүйцэтгэнэ.
Хэрвээ та гүйлтээр хичээллэх бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай
- Анхлан гүйгч бол заавал ачаалал даах чадвараа тогтоолгох
- Гүйлтээр хичээллэн эрүүл мэнд, гоо сайхан байдлаа хадгалахын тулд тасралтгүй хэдэн сарыг зарцуулахыг урьдаар тооцоолсон байх, өөрөөр хэлбэл сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
- Гүйлтээр хичээллэх явцдаа хоолны дэглэм барих (жимс, ногоо түлхүү хэрэглэх, хүнд хоол бага хэрэглэх, өөх тосны агууламж багатай хоол түлхүү хэрэглэх, хийжүүлсэн ундаа, чихэрлэг зүйлс, түргэн хоол бага идэх )
- Өөртэйгээ ижил сонирхолтой хүмүүсийг нэгдүүлэх
- Тэмцээн зарлан өөрсдийгөө идэвхжүүлэх
Гүйлтээр хичээллэхээс өмнө анхааруулах зүйлс
- 40-ээс дээш настай
- Биеийн жингийн илүүдэлтэй
- Суугаа ажил хөдөлмөр эрхэлдэг
- Бүсэлхийн тойрог эр 100-120см-аас их, эм 90-109см-аас их
- Чихрийн шижингийн урьдал шинж тэмдэг илэрсэн
- Цусан дах өөх тосны хэмжээ ихэссэн
- Тамхи татдаг
Дараах 7 шалгуураас 2 оос дээшээ байгаа бол зайлшгүй мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалчид хандан зүрх судас, амьсгалын үнэлгээнүүдийг хийлгэсний дараа өөртөө тохирсон ачаалал авахыг зөвлөж байна. ингэснээр та өөртөө тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх юм. Танд амжилт хүсэе